Бидний тухай

Бид европын шилдэг дээд зэргийн шоколадны түүхий эд, италийн технологи, тоног төхөөрөмж ашиглан Монголдоо өөрийн өвөрмөц онцгой амт жорын дагуу, 100%-ийн байгалийн түүхий эдээр хийж хэрэглэгчиддээ хүргэж байна.

Манай “Sayan” брэндийн “Taste of Mongolia”, “Sayan”, “Mongolia The Beautiful”, шоколадны цуглуулгууд нь гадна дотнын зочид гийчдийг нүүр бардам дайлах дуртай идээ төдийгүй Та бүхний ширээний амтат тэргүүтэн нь болно гэдэгт итгэлтэй байна.

Бид бүтээгдэхүүнээ их зохиолч Д.Нацагдоржийн “Хэнтий Хангай Саяаны өндөр сайхан нуруунууд, Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд …” хэмээн шүлэглэсэн үзэсгэлэнт Саяаны нурууны нэрээр нэрлэсэн нь учиртай.

Эх орон, үндэсний соёл уламжлалаа хайрлах, худалдан авагч бүрээ хүндлэн дээдлэх сэтгэлээ бид “Саяан” шоколад бүртээ шингээдэг. Бид бүтээгдэхүүнээ ширхэг бүрийг нь хайраар бүтээдэг. Тийм ч учраас бид “Хайраар урласан Монгол амт” гэдэг уриатай билээ.

“Саяан” шоколад нь таны дуртай амттан төдийгүй мөн найз нөхөд, эрхэм зочиддоо өгөх хамгийн сайхан бэлэг, үзэсгэлэнт эх орноо таниулах нэгэн нэрийн хуудас болж чадна гэдэгт итгэлтэй байна. Манай шоколадны гайхамшигтай амтыг мэдрээрэй!

Хүндэтгэсэн,

“Саян” шоколадны хамт олон